Canberra Mongolian

Сайн байцгаана уу, Австрали дахь Монголчуудаа

Миний нэрийг Хуягцогт гэдэг. Австралийн Үндэсний Их Сургуульд Бизнесийн удирдлага, санхүүгийн чиглэлээр мастер зэрэг горилон суралцаж байна. Австралид ирээд 3 сар болж байгаа, харьцангуй шинэ хүн гэх үү. Австрали орныг бүрэн таньж мэдээгүй ч бусад нөхдийн үзсэн харсан, туулсан хуримтлуулсан туршлагын тухай www.gegeen.com сайтад бичигдсэн сонирхолтой нийтлэл, мэдээллээс маш их зүйлийг олж мэдлээ. Тэгээд өөрийн зүгээс багахан ч болов хувь нэмэр оруулах хүсэлдээ хөтлөгдөн үүнийг бичиж сууна. Энэ удаад би Австрали улсын нийслэл Канберра хот болон энд суралцаж, амьдарч буй Монголчуудын тухай товчхон мэдээлэл хүргэхийг зорилоо.

 

Австрали улсын нийлсэл хотыг юу гэж нэрлэдэг вэ? гэж хамт ажилладаг найз маань надаас санамсаргүй (бараг 4 жилийн өмнө санагдана) асуухад би түгдрэлгүй Sydney гэж хариулж билээ. Тэр үед би Сиднейн олимп – 2000 талаарх хагас дутуу мэдээлэл, Австрали гэж бүхэл бүтэн тивийг эзэлсэн газар нутагтай улс байдаг зэргээс өөр нарийн, ширийнийг мэдэхгүй байж, илүүг мэдэх ч шаардлага тухайн үед надад байсангүй. Тэр үетэй харьцуулахад Австрали улсын тухай миний “мэдлэг” ч одоо асар их нэмэгджээ. : )

 

Канберра хотын тухай товчхон

 

Дээрх асуултын хариу нь тун энгийн буюу миний одоо амьдарч байгаа хотын нэр байж. Тийм ээ, Австали улсын нийслэл хот Канберра. Уг хот нь 330 мянган хүн амтай, эргэн тойрон хуурай газраар хүрээлэгдсэн хот(Австралын бусад ихэнхи хот нь далайн эрэгээр тархсан). Тус улсын хамгийн том хотууд болох Сидней, Мельбурны аль нь Австралийн нийслэл хот болох вэ? гэсэн урт, удаан маргааны эцэст эдгээр хотуудын дунд байрлалтай шинэ нийслэл хот барих тохироонд хүрч 1908 онд одоогийн Канберра хотын байрлах газрыг сонгожээ. Канберра нь Сиднейгээс 280 км, Мельбурнээс 650 км алслагдан оршдог бөгөөд бусад хотоос ялгарах бас нэг онцлог нь гэвэл уг хотыг анхнаас нь бүрэн төлөвлөж барьсан хот юм. Уг хотын дизайныг сонгохоор олон улсын хэмжээнд уралдаан зарлаж, түүний үр дүнд Чикаго хотын архитектор Волтер Бурлей Гриффиний бүтээл шалгарсан байна. Тус хотыг барьж байгуулах ажил 1913 онд албан ёсоор эхэлжээ. Канберра нь “bush capital” буюу бут/цэцэрлэгт хот гэдгээрээ алдартай. Хотын дизайн нь ч гэсэн энэ онцлогтой нь уялдсан байдаг. Нэг аюул гэвэл хаврын хуурай улиралд “bush fire” буюу хотын хаа сайгүй ургасан бут сөөг нь шатаж, түймэр дэгдээх магадлал маш өндөр.

 

Канберрад Австралийн нийгэм, улс төрийн бодлогыг тодорхойлж байдаг гэдгийг ихэнхи нь мэдэх. Энд тус улсын холбооны засгийн газар, парламент, дээд шүүх гэх мэт ихэнхи төрийн байгууллагууд нь төвлөрсөн байдаг. Мөн Австралийн Үндэсний Их Сургууль(АҮИС)-ийн кампус нь хотын төв дүүрэгт байрладаг. Багцаалбал, хотын төв хэсгийн ¼ орчимыг эзэлсэн гэж хэлж болох байх. Канберра дахь хамгийн том ажил олгогч нь холбооны засгийн газар бөгөөд энэ мужийн иргэдийн нийт орлогын зонхилох хувийг холбооны засгийн газарт ажиллагсадын цалин, түүнтэй адилтгах орлого бүрдүүлдэг. Долоо хоногийн 4 дэхь өдөр болгон төрийн байгууллагын ажилтнуудын цалин буудаг тул тэр өдөрт хотын төвийн бар, цэнгээний газрууд хөл хөдөлгөөн ихтэй өнждөг. Дашрамд дурдахад Канберрад Холбооны засгийн газрын ажилтнууд, АҮИС-ийн оюутнууд л амьдардаг гэсэн “хошигнол”-ыг нэг найзаасаа сонсч байсан.

 

Канберра дахь Монголчууд

 

Одоогийн байдлаар Канберрад 30 орчим Монголчууд байна. Эднээс 11 нь эдийн засаг, олон улсын харилцаа, бизнес, санхүүгийн чиглэлээр мастер болон бакалаврын зэрэг горилон АҮИС-д суралцаж байна. Хувиараа төлбөрөө төлөөд суралцаж буй 2, тэтгэлгээр суралцаж буй 9 хүн байна. Тэтгэлгийн хувьд 6 хүн – AusAID, 2 хүн-IMF(International Monetary Fund), 1 хүн – ADB(Asian Development Fund). Оюутнуудаас бусад нь эдгээр оюутны гэр бүл, үр хүүхдүүд. Оюутнуудын хувьд долоо хоногт 20 цаг ажиллах эрхтэй, харин гэр бүлийн хүн нь ажиллахад цагийн хязгаар байхгүй. Бидний ихэнхи нь буюу 2/3 нь энэ оны 6 сараас хойш ирсэн залуучууд. Иймд бүгд л байр хайж олох, гэр бүлийн виз гаргах, тэднийг авчрах, энд ажиллах виз авах, ажил хайж олох, эхний семестрийн хичээлд амжилттай сурах гэх мэтчилэн дор бүрнээ л “хөлөө олох” их ажилтай байлаа. Яг энэ үед Та нөхдийн туршлага, мэдээлэл маш их хэрэгтэй болсон.

Товчхон танилцуулахад ийм байна. Бид цаашид вэб, блог ажиллуулахаар төлөвлөж байна. Энэ талаар мэдлэг, мэдээлэл хомс байгаа тул Та нөхдийн зөвлөгөө маш их хэрэгтэй байна. Дараагийн удаа Австралийн Үндэсний Их Сургуулийн тухай танилцуулахаар төлөвлөж байна.

 

Канберрагийн монголчуудын коммунити цаашид улам өргөжин, идэвхитэй байж, Австрали дахь Монголчуудын коммунити, уг коммунитигаар дамжин нийт Монголчуудтайгаа мэдлэг, мэдээллээ хуваалцана гэдэгт итгэл дүүрэн байна.

 

Хүндэтгэсэн,

О. Хуягцогт

 

Канберра хот, Австрали.

15 responses to “Canberra Mongolian

  1. Thanks Huygaa… Dahiad sonirholtoi zuil olniig bicheerei… Goodluck!

  2. Sanin baina uu,
    Bichsen medeelliig chini unshlaa, minii xuvid xaij baisan medeellee olj avch chadaagui ch todorxoi xemjeegeer nemer bolson gedgiig xelexed taatai baina.
    Surlagiin amjilt xusey!

  3. Hi Huyagaa, yu bnaa? Enkhzul bna. Bi melbourned irchihsen bgaa sh dee. Goy, useful info bichsen bna shuu. Thanks

  4. hi. Ih heregtei saihan zuil bichjee. Daraa daraagiin bichleguuddee Australi-d surah deer durdsan 2,3 torliin tetgelguudiin talaar bicheech. Nadad bas busdad hereg boloh bhaa. Edgeere tetgelguudiig yaj avch boloh shalguur, shalgaltiig n Mongold heden sard haana avdag talaar. Please

  5. Bayarlalaa iim medeelel olon olniig tabij baigaarai ter surguuliin talaaraa xurdan bicheerei

  6. hi sonirxoltoi medeelel bna thanks. Olimbus talaar ymar 1 yum medG biz yagaaw olimp2000-d zoriulj xiisen.

  7. shine bichleg olniig nemeerei. canberra-d neegdsen elchingiin tuhai geh met.

    end neg iim yum baina
    http://mglaus.com/2008/11/21/australia-mongolia-cooperation-expanding/

  8. huyagaa zondoo goyo yum nemj bicheerei za. canberra-d odoo olon mongol baigaa biz dee

  9. oshoo ihiig taviarai mongol ornii tuluu! kkk thanks

  10. chi http://www.shiidel.org -n terguun yum uu? turshlaga sudlayaa

  11. hehe bi ch bas canberra gej meddeggui bsan, odoo l medej avlaa. tnx Khuygaa. good luck. ahiad zunduu heregtei medeelel bichij bgaarai.

  12. ax ni naana chini ajil olg ono shyy, asuux um baival xandaarai

  13. Snu, Huyag! Heregtei medeelel ogsond bayarlalaa. ANU-d surdag manai Austral nz chamtai uulzah yumsan gj yarij bsan. 1r kursed surdag… neriig ni Wystan gdg, zaawal olj uulzaarai… bayarlalaa 🙂

  14. sain baitsgaana uu,

    2010 onii 1 sariin eheer ANU-n Crawford school-tei oirhon 1 bedroom tseverhen bair tureeselj suuna. ANU-g tugsuud nutag butsahaar tuluvluj bui oyotnuud bairaa urgeljluulj tureesluulheer bol holboo barina uu? Bayarlalaa.

  15. sain baitsgaana uu,

    2010 onii 1 sariin eheer ANU-n Crawford school-tei oirhon 1 bedroom tseverhen bair tureeselj suuna. ANU-g tugsuud nutag butsahaar tuluvluj bui oyotnuud bairaa urgeljluulj tureesluulheer bol holboo barina uu? Bayarlalaa.

Leave a reply to Billy Cancel reply